“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Норвегийн тусламжийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг дэмжих бэлтгэл төсөл нь 2018-2019 онуудад Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжиж байна. Төсөл хэрэгжихтэй холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлийн төрөл тодорхойлох, хүүхдүүд, тэдний гэр бүлийн хэрэгцээг тогтоох суурь судалгааг хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд судалгааны тоологч багш нарыг бэлтгэх сургалтыг явуулж, Ховд аймагт ажиллаж байгаа төрийн албан хаагч нарт “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын” тухай сургалтыг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай мэдээллийг хүргэсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах давуу талтай юм. Нөгөө талаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, төрийн үйлчилгээг тэгш хүртэх зэрэг боломжтой. Гэтэл наад захын жишээгээр төрийн байгууллагуудын үүдэнд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүн орох стандартын шат байдаггүй зэрэг зөрчлүүдийг хэлж болно. Энэ удаагийн сургалтанд Ховд аймгийн 150 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай мэдээллийг авсан юмаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)