“АРИУН ШҮД” ШҮДНИЙ ЭМНЭЛЭГЭЭС 2-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД “ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” СУРГАЛТЫГ ЯВУУЛЛАА


  Нүүр ам судлалын их эмч Б.Ариунтөмөр нь 2006 онд "Ариун шүд" шүдний эмнэлэгээ нээн ажилуулж эхэлсэнээс хойш өдгөө 13 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүн ардын эрүүл мэндийн хамгийн чухал сэдэв болсон шүдний өвчлөлийг бууруулах, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, сургалт мэдээллийг хийн ажиллаж байна. Энэ хүрээнд Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн эцэг эхчүүд, багш ажилчид гэсэн 60 гаруй хүнд сургалт мэдээллийг хүргэсэн байна.




 Жаргалант сумын 2-р цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилд 21 ажилтантай, 6 бүлэгт 193 хүүхдийг хүлээн авч сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Тус цэцэрлэгийн хамт олон "Ариун шүд" шүдний эмнэлэгтэй 10 гаруй жил хамтран ажиллаж, цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хүүхдүүдийн шүдний өвчлөл, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хийж хамтран ажилласаар иржээ. Шүд эрүүл бол бие эрүүл. Ийм ч учраас хүн бүр гэр бүлийнхээ гишүүн болсон үр хүүхдийнхээ шүдний эрүүл мэндийг хайрлан хамгаалж дор хаяж 6 сард нэг удаа амны хөндийн үзлэгт хамрагдаж байхыг шүдний эмч зөвлөж байна. Мөн 21-р зууны иргэдийн хоол хүнсний буруу хэрэглээнээс хамааралтай шүдний өвчлөл их байгааг хэлж байлаа. Иймээс эзэгтэй та гэр бүлдээ орой бүр эрүүл хоол хүнс хэрэглүүлж, зөв дадлыг бий болгох хэрэгтэй юм. Шүд эрүүл бол бие эрүүл хэмээхийн учир шүдээ зөв угаах, зөв гэр бүл байхын учир зөв дадлаас эхэлнээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)