“ЭХ ХЭЛ ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” ЕБС-ИЙН 5-Р АНГИЙН СУРАГЧДЫН МАССЫН ОЛИМПИАД БОЛЖ БАЙНА

  Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн нэрэмжит эх хэл эрдмийн түлхүүр 5-р ангийн сурагчдын массын олимпиад зохион байгуулагдаж байна.Энэ үйл ажиллагааг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа ивээн тэтгэжээ. Учир нь Б.Нямдаваа тус сургуулийг төгссөн чадварлаг боловсон хүчний нэг юм. Олимпиадад 7 сургуулийн 26 бүлгийн 800 гаруй хүүхэд оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорьж байна.Цаст-Алтай цогцолбор сургуулийн захиргаа өмнөх жилүүдэд бид өгүүлбэртэй бодлогыг бодож сурлаа олимпиадыг 2 жил дараалан зохион байгуулсан бол дээрх эх хэлний олипиадыг анх удаагаа зохион явуулж байна гэж тус сургуулийн захирал ярьлаа.



Энэ олимпиадыг зохион байгуулснаар хүүхэд багачууд эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурах, хэлний мэдлэг чадвараа сайжруулах, эх хэлээрээ бахархах, цаашлаад улсын шалгалтны бэлтгэл болж өгөх зэрэг ач холбогдолтой юм. Тус олимпиад 2 өдрийн турш явагдана. Жаргалант сумын 7 сургуулийн сурагчдаас гадна 17 сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагчид ч мөн энэ олимпиадад цахимаар оролцохнээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)