“НОМЫН ХӨЛӨГ” КЛУБААС “НОМЫН ЕРТӨНЦ” СЭДЭВТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЕБС-ИЙН 70 ОРЧИМ СУРАГЧДЫГ НЭГТГЭЭД БАЙНА
Цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, мэдээ мэдээлэл үйл явдлыг гар утас компьютер, интернэтээр дамжуулан түргэн шуурхай авдаг болсон нь сайн хэрэг хэдий ч нөгөө талаараа бэлэнчлэх сэтгэлгээ сэтгэн бодох чадвар бүтээлч байдлыг алдагдуулж байгаа сөрөг хандлага давамгайлах болоод байна. Ялангуяа оюутан сурагчид Монголын болоод дэлхийн сонгодог зохиол бүтээлийн үнэ цэнэ утга учрыг ухан ойлгох, ном уншихын ач холбогдол, цахим хэрэглээнээс ялгарах онцлог давуу талыг анзаарахгүй байгаа нь харагддаг.
Үүнийг анзаарч сурагчид, хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, номтой нөхөрлүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчид "Оюуны хөлөг" номын клубыг байгуулан Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн сурагчдыг клубынхаа үйл ажиллагаанд нэгтгээд байна. Байгуулагдаад 2 сарын нүүрийг үзэж байгаа "Номын хөлөг клуб"-ын зүгээс "Дээлтэй Монгол", "Өв соёлоосоо суралцъя" сэдэвт нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулсан бол харин эх орончдын баярын өдрийг тохиолдуулан "Номын ертөнц" үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд ЕБС-ын 70 орчим хүүхэд оролцож оноогдсон номын утга агуулга, үзэл санаа, ач холбогдлын талаар ярилцаж харилцан санал бодлоо солилцсон байна. Ном уншина гэдэг нэг ойлголт, харин уншсан номынхоо утга агуулгыг ойлгоно гэдэг бас өөр ойлголт юм. Тийм ч учраас номонд дуртай, номтой нөхөрлөхийг хүссэн хүүхэд багачуудыг номын клубт нэгдэж, дэлхийн болон сонгодог бестселлер номуудыг шимтэн уншихыг номын клубын зүгээс уриалж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)