СОРОБАН САМПИНГИЙН СУРГАЛТАНД 4-16 НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Ховд аймагт Соробан сампингийн сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхлээд 5 жил болж байна. Энэ хугацаанд хүүхдийн баруун зүүн тархи хөгжүүлэх, хэл яриа болон тооцоолон бодох чадварыг нэмэгдүүлэх сургалтыг явуулсаар иржээ. Соробан гэдэг бол монголчууд бидний хэлж заншсан сампин бөгөөд бөөрөнхий эрхийг нь нааш цааш болгон тоо боддог хэрэгсэл юм. Таван зуу орчим жилийн түүхийнхээ явцад Японы соробан нь тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, тооны мэдрэмжийг сайжруулах гэх мэтээр хүний оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх “тооцоолон бодох соёл” болтлоо хөгжин өөрчлөгдөж иржээ. Соробан сампингийн сургалтыг Ховд аймагт явуулж эхэлсэнээс хойш суралцаж байгаа хүүхдүүд үндэсний цом, олон улсын уралдаануудад амжилттай оролцсоор иржээ.
Хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх”, “тэвчээртэй байх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад соробан асар их нөлөө үзүүлдэг байна. Соробан сампингийн сургалтанд 4-16 насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд энгийн анги болон түргэвчилсэн ангийн сургалтууд явагддаг байна. Энэхүү сургалтанд хамрагдсан хүүхдүүд биеэ даах чадвар, тооцоолон бодох чадвар гээд олон талын чадвар чадамжуудыг эзэмшдэг байна.
Таны хүүхэд соробан сампингаар хичээллэсэнээр аливаа шийдвэрийг зохих цагт нь гаргаж чаддаг, тархины хөгжил сайжрах, төвлөрч суух, тооцоолон бодох чадвар сайжрах, зөв цэх сууж сурах, тэвчээртэй болох, ой тогтоолт сайжрах, хурдтай болно гээд олон талын ач холбогдолтой юм. Соробан сампингийн сургалт 1 түвшин буюу 3 сарын хугацаанд суралцах төлбөр нь 240,0 мянган төгрөг байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)