АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123-Р АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЦЛАА
Аймгийн ИТХ-ын даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төлөөлөгчийн өдрийг зохион байгуулах ажлын хүрээнд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар өнөөдөр Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн үйл ажиллагаа болон Зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарын бодлоготой танилцлаа. Энэ үеэр Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч хурандаа М.Болдбаатар бие бүрэлдэхүүн байлдагч нарын өдөр тутмын үйл ажиллагаа болон хэрхэн яаж ажилладаг талаар товч танилцууллаа. Мөн цаашид төлөөлөгч нартай тус ангийн бие бүрэлдэхүүн хамтарч ажиллах ямар боломжтой вэ гэх асуудлаар санал хүсэлтээ солилцлоо.
Эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах их үйлсэд тангараг өргөн мөр зэрэгцэн нэгэн зорилгын дор ажиллаж байгаа тус ангийн бие бүрэлдэхүүн удахгүй болох Монгол цэргийн бахархалын өдөрт зориулсан ажлын бэлтгэлээ ч хангаад эхэлжээ. Тус ангийн бие бүрэлдэхүүн үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтарч алба хаагчидруу чиглэсэн сургалтуудыг ч мөн хийж хэвшчээ.
Мөн аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудал болон аваарын нөхцөл байдал дээр тус ангийн бие бүрэлдэхүүн дайчилгаанд оролцсоор ирсэн байна. Тухайлбал: 2018 онд л гэхэд Дулааны станцад гарсан гал түймрийн үед шуурхай ажилласан, Ховд аймагт болсон үерийн голомтод ажиллаж ариутгал халдваргүйжилтийг хийсэн, зудтай сумдад өвс тэжээл хүргэх, шаардлагатай сумдад өвс тэжээл ачих зэрэг ажлуудыг ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж гүйцэтгэжээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)