МАНХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА АСАН О.РИЙМЭДИЙН НЭРЭМЖИТ АНГЛИ ХЭЛНИЙ 2 ДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО
Энэ удаагийн олимпиадад Ховд аймгийн төв болон 16 сумын 5-12 дугаар ангийн 70 гаруй сурагчид, 20 гаруй англи хэлний мэргэжлийн багш нар оролцжээ. Олимпиадыг Манхан сумын Засаг дарга асан Онигорын Риймэдийн нэрэмжит болгон тэдний үр хүүхдүүд нь санаачлан 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадыг зохион байгуулснаар багш сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын хэл сурах хүсэл сонирхолыг бий болгох зорилготой гэж зохион байгуулагчид онцолж байна. О.Риймэдийн нэрэмжит англи хэлний олимпиад нь улсын олимпиадын өмнө Ховд аймагт болж байгаа томоохон сорилго бөгөөд багш сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд үр дүнгээ өгөх юм.
Олимпиадыг 5-7 дугаар анги, 8-10 дугаар анги, 11-12 дугаар ангийн сурагчид, англи хэлний багш нарын гэсэн 4 ангилалаар явуулж, шилдгүүдийг шалгаруулжээ.
5-7 дугаар ангийн төрөлд: Тэргүүн байранд Н.Мишээл (1-р сургууль) Дэд байранд Д.Төвсанаа (Дарви сумын сургууль) Гутгаар байранд Г.Анужин (ЦАЦ сургууль)
8-10 дугаар ангийн төрөлд: Тэргүүн байранд Ц.Бат-Эрдэнэ (Прогресс сургууль) Дэд байранд Ба.Баясгалан (ЦАЦ сургууль) Гутгаар байранд М.Буямбаяр (Жаргалант, 3-р сургууль)
11-12 дугаар ангийн төрөлд:Тэргүүн байранд М.Мишээл (Прогресс сургууль) Дэд байранд Б.Болормаа (Дарви сумын сургууль) Гутгаар байранд Д.Нямжаргал (Булган 1-р сургууль)
Англи хэлний мэргэжлийн багш нарын төрөлд: Тэргүүн байранд З.Амарсанаа (Прогресс сургууль) Дэд байранд Я.Сосорбарам (Жаргалант, 1-р сургууль) Гутгаар байранд Д.Еркегүл (Булган 1-р сургууль) зэрэг оролцогчид бусдыгаа манлайлан оролцож, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
О.Риймэдийн нэрэмжит англи хэлний олимпиад нь Ховд аймгийн ЕБС-ийн багш сурагчдын дунд зохион байгуулдаг хамгийн өргөн цар хүрээг хамарсан олимпиад гэдгээрээ онцлогтой. Цаашид оролцогчдын тоог нэмэгдүүлж, алслагдсан бүс нутгийн багш сурагчдын англи хэлний мэдлэг ур чадварыг дээшлүүхэд олимпиадаар дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид зорьж байна.
Бэлтгэсэн: Г. Алтанзаяа

Сэтгэгдэл ( 0)