МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИ ДЭЭР БОЛЛОО

  МУ-д орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны түүхт 98 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн Музей, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 123-р ангитай хамтран Музейн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагаагаар дамжуулан Музейн сан хөмрөгт байгаа цэрэг дайны холбогдолтой түүхэн эх сурвалжийг агуулсан үзмэрүүдийг дэлгэн тавьж, Ховд аймгаас төрөн гарсан генерал, баатруудын талаарх судалгаан дээр үндэслэсэн түүх намтарын талаарх илтгэл мэдээллийг хийсэн байна.

Ховд аймгийн Музейд Даваадорж, Гансэлэм, Баярбазар, Галсан, Даваа, Үржин, Жамъяан зэрэг 12 генерал, Тэгшээ, Даваадорж, Олзвой, Чогдон, Бадам, Шийлэг гэсэн 6 баатарын эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйл, цэрэг дайны холбогдолтой зэр зэвсгийн үзмэрүүд байдаг байна. Эх орныхоо бүрэн эрхт байдал, газар шороог халуун амиараа хамгаалан тэмцэж энх цагийг авч ирсэн үе үеийн баатарлаг дайчдыг алдаршуулах, ирээдүй хойч үедээ суртачилан ойлгуулахад түүхийн эх сурвалжаас гадна энх цагийн дайчдын оролцоо чухал хэмээн үзснээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юмаа.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)