УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдахаар заасан байдаг. Үүний дагуу улсын хэмжээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дах жилдээ зохион байгуулж байна.
Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд Ховд аймгийн 17 сумын хэмжээнд 578 төрийн болон төрийн бус байгууллага, 58914 хүн /хүүхэд орсон/, 873 техник хэрэгсэл, 24 дуут дохио ажиллалаа. Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн алба 44, мэргэжлийн анги 55, нийт 1697 бүрэлдэхүүн оролцсон байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллажээ. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, Ховд аймагт суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)