АНУ-ЫН ЗГ-ЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ 100% ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

  Америкийн Нгэдсэн Улсын Элчин Сайдын яам болон Америкт төгсөгчдийн холбоо хамтран /MASA/ алслагдсан бүс нутгийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдад МЭРГЭЖИЛ "ЗӨВ СОНГОЛТ-ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" болон АНУ-ын ЗГ-ын тэтгэлэгт   хөтөлбөрүүд сэдэвт лекцийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг АНУ-д ОУ-ын харилцаа, Хүний нөөц, Сэтгэл судлал, Санхүү, бизнес, Нийтийн удирдлага, Геологи, Багш зэрэг мэргэжлүүдээр Америкт суралцсан төгсөгч нар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
МЭРГЭЖИЛ “ЗӨВ СОНГОЛТ-ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” болон АНУ-ын ЗГ-ын тэггэлэгт хөтөлбөрүүд сэдэвт лекцийн хүрээнд Элчин сайдын яамны бүрэн тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх, нэг жилийн солилцоо, Хюберт Хамфри хөтөлбөр, магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын оюутны хөтөлбөр, ЕБС-ын 9-11-р ангийн сурагчдад АНУ-д бүрэн тэтгэлэгтэйгээр нэг жил суралцах боломжийг олгодог ФЛЕКС зэрэг боловсрол соёлын хөтөлбөр хариуцсан албанаас АНУ-ын ЗГ-ын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж сурагчдын сонирхсон асуултанд хариуллаа.




Хөдөө орон нутгийн сурагчид мэргэжлээ зөв сонгох, гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах боломжийг үргэлж эрэлхийлж байдаг. Тиймээс энэ талын мэдээлэл цаг үеэ олсон хамгийн оновчтой мэдээлэл болж чадлаа.







АНУ-д бакалаврын түвшинд хувийн зардлаар суралцахад тухайн сургуулийнхаа чансаанаас хамаараад нэг оюутны дундаж зардал жилийн 20-50 мянган доллар буюу Монгол мөнгөөр 70-150 сая төгрөг болдог байна. Тэгвэл ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдснаар АНУ-д үнэ төлбөргүйгээр дээд боловсрол эзэмшиж чадаварлаг боловсон хүчин болж төгсөх бүрэн боломжтойг онцоллоо.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)