ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ
УЛААН БУРХАН НЬ АГААР ДУСЛЫН ЗАМААР ДАМЖДАГ, ХАЛДВАРЛАЛТ ӨНДӨРТЭЙ ӨВЧИН ЮМ.
ТА манай улсад орж ирэхээсээ өмнө аялах хугацаандаа уг өвчний халдварыг авсан байж болзошгүй.
Шинж тэмдэг:
Хэрэв Танд халуурах, нүүрнээс тань эхлэн улмаар гар, хөл, биеэр тархсан улаан тууралт гарах, ханиалгах, нусгайрах, нүд улаан шинж тэмэдг илэрвэл дараах арга хэмжээг авна уу.
- Эмчид яаралтай хандаж, илэрсэн шинж тэмдэг, хугацаа, аяласан улс орны талаар үнэн зөв мэдээллийг өгөх
- Эмнэлэгт очих, зайлшгүй тохиолдолд гадуур явахдаа амны хаалт заавал хэрэглэх
- Бусад хүнд халдвар тараахаас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахгүй, олон хүнтэй уулзахгүй байх.
- Ханиах найтаахдаа хамрын алчуур, амны цаас заавал хэрэглах
- Гараа тогтмол угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа заавал угаах
Дараах тохиолдолд Та улаанбурхан өвчинд өртөхгүй, хамгаалагдсан байх боломжтой.
- Өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөж байсан.
- Улаанбурханы эсвэл улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 2 тунг хийлгэсэн.
Хэрэв Та өмнө нь улаанбурахнаар өвдөөгүй эсвэл вакцин хийлгээгүй бол уг өвчинд өртөх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: БУЛГАН БООМТ ЭИХХЦХХ 2019 ОН
Сэтгэгдэл ( 0)