ЕБ-ЫН 3-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭЦЭГ ЭХЧҮҮД СПОРТЫН 5 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ

  Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ын 3-р сургуулийн түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна.
Ойг угтсан олон бүтээлч ажлуудыг тус сургуулийн захиргаанаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүний нэг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд эцэг эхчүүдийн дунд зохиогдсон олон төрөлт спортын тэмцээн уралдаанууд байлаа.
Спортын тэмцээн волейбол, шатар, даам, теннис, олс таталт гэсэн 5 төрлөөр явагдаж баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Сургуулийн захиргаанаас хамтын ажиллагааг бэхжүүлэх, аливаа тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх зорилгоор багш, эцэг эх, сурагчдын гурвалсан холбоог чухалчлан үзэж хамтран ажилласаар иржээ. Эцэг эхчүүдийн тухайд ч хүүхдүүдээ дэмжиж идэвхитэй оролцож байлаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 350 гаруй эцэг эхчүүд оролцжээ.



Тус сургуулийн хамт олны тухайд 2018-2019 оны хичээлийн жилд амжилт бүтээл арвинтай, багш нар нь ажлын арвин туршлага хуримтлуулсан, сурагчид нь томоохон уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай оролцож сурлагын амжилтаа ахиулсан, багш сурагчдын тав тухтай орчинд ажиллах нөөц бололцоо, материаллаг баазаар хангасан гээд олон дэвшилтүүд гарсан жил байсныг онцолж байлаа.
Энэ сургуулиас олон арван эрдэмтэн багш нар төрөн гарсан эрдэм номын шавхагдашгүй ундрагатай сургууль юм.
Тус сургуулийг төгсөн гарсан үе үеийн төгсөгчид монголын өнцөг булан бүрт сургуулийнхаа нэрийг өндөрт гарган ажиллаж амьдарч байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)