"ШИНЭ АЛХАМ-2019" НОМЫГ СУРАГЧДАД ГАРДУУЛЛАА

  УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандагийн Бямбацогтын санаачлага дэмжлэгээр 6 дахь жилдээ ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын гар дээр очоод байгаа "Шинэ алхам" номыг сурагчдад олгох үйл ажиллагаа боллоо.
ЕБС төгсөгчдөд Их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах мэдээ мэдээллийг багтаасан "Шинэ алхам" ном нь сурагчдын гарын авлага болоод зогсохгүй ЭЕШ-д бэлтгэх, их дээд сургуульд элсэн орж оюутан болсоны дараа ч мөн ашиглах мэдлэг мэдээллийг багтааснаараа сурагчдын хамгийн их эрэлттэй номын нэг болж чаджээ.



Жилээс жилд номын утга агуулга баяжиж, сурагчдад нэн шаардлагатай цаг үеийн мэдээ мэдээллийг бодит эх сурвалж дээр түшиглэн олгож байгаа нь багш нарын талархлыг ч мөн хүлээгээд байна.
Ховд аймгийн хэмжээгээр 2018-2019 оны хичээлийн жилд 12-р ангийг 811 сурагч төгсөх тоо гарчээ. ЭЕШ-т ойртож байгаа энэ үед сурагчдад "Шинэ алхам-2019" ном хүрч байгаа нь цаг үеэ олсон бодит ажил болж чадсаныг тэд онцолж байлаа.
Энэ удаад Жаргалант сумын 8-н сургуулийн 12-р ангийн сурагчдын гар дээр "Шинэ алхам-2019" ном очиж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 2)
bigmarket

2019 оны 08 сарын 20-нд

Отличный интернет магазин хорошие скидки и бесплатная доставка http://bigmarket24.ru

bigmarket

2019 оны 08 сарын 20-нд

Отличный интернет магазин хорошие скидки и бесплатная доставка http://bigmarket24.ru