ОУ-ЫН СУРВИЛАГЧ НАРЫН БАЯРЫГ УГТАЖ ХУВИЙН ХЭВШЛИЙН ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ЭМЧ СУВИЛАГЧИД УР ЧАДВАР, МЭДЛЭГ ОЮУНАА СОРИН ӨРСӨЛДЛӨӨ
Ховд аймаг нь бусад аймагтай харьцуулахад хувийн хэвшлийн шүдний эмнэлэгийн тоогоор дээгүүр бичигддэг бөгөөд чанар хүртээмж, үйлчилгээ, техник технологийн хувьд ч эрс шинэчлэлтийг хийж чадсан аймагт тооцогддог.
Нэг үеэ бодвол иргэд амны хөндийн эрүүл мэнддээ анхаарч, гэр бүл хамт олноороо эмчилгээ үйлчилгээ авах, тогтмол амны хөндийн үзлэгт хамрагдах нь нэмэгдсэн учир энэ салбар эрчимтэй хөгжиж байна.
Жаргалант суманд хувийн хэвшлийн 9 шүдний эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд МУЗГ, ЭМЯ-наас гаргасан бодлогын баримт бичиг, хууль дүрэм журмын хүрээнд хүн ардынхаа амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлдсэд нэгэн сэтгэлээр баг болон хамтран ажилласаар ирсэн байдаг.
Тэгвэл хувийн хэвшлийн шүдний эмнэлэгийн эмч сувилагчид ОУ-ын сурвилагч нарын баярыг угтаж ур чадвар, мэдлэг оюунаа сорьж туршлага солилцох зорилгоор ур чадвар, гардан үйлдлийн тэмцээнийг хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд хувийн хэвшлийн шүдний 9 эмнэлгийн төлөөлөл болсон 10-аад сувилагч оролцож, гар халдваргүйжүүлэх, үзлэгийн талбай халдваргүйжүүлэх, материал зуурч бэлтгэх, хог хаягдал ангилах зэрэг гардан үйлдлийн тэмцээнд ур чадвар мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.
ОУ-ын сувилагч нарын баярыг угтаж олон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байгаа шүдний хувийн хэвшлийн эмнэлэгүүд нийт эмч ажилчдынхаа дунд ЭМС-ын тушаал, холбогдох хууль, дүрэм журамтай холбоотой асуулт хариултын “ Алтан хонх” тэмцээн, гар бөмбөгийн тэмцээнийг зохион явуулах юм байна.
Бэлтгэсэн: Админ- Эссэ

Сэтгэгдэл ( 0)