ХОВД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ДУНД ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
МУ-ын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт "Татвар төлөгчдийн өдөр"-ийг улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл Ховд аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр төлөвлөгөө гарган олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
2019 оны тухайд "Татвар-Хөгжлийн үндэс" уриан дор татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэж, волейболын тэмцээн, эссэ бичлэг, гар зургийн уралдаануудыг явуулж байна.
Татвар төлөгчдийн дунд зохион байгуулагдаж байгаа волейболын тэмцээнд 24 байгууллагын 200 орчим хүн оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Татвар төлөгчдийн дунд волейболын тэмцээнийг зохион байгуулахаас гадна Ховд аймагт үйл ажиллагагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад татварын багц хуулиудын талаарх мэдлэг мэдээлэл олгох, хууль сурталчлах сургалтыг ч мөн явуулж байна.
Үүнээс гадна ЕБС-ийн сурагчдын дунд зарласан эссэ бичлэг, гар зургийн уралдаануудын бүтээлийг 4-р сарын 30 хүртэл Ховд аймгийн Татварын хэлтэс дээр хүлээж авах ба бүтээлүүдийг тавигдсан шаардлагуудын дагуу дүгнэх юм.
Татвар төлөгчдийн өдрийг угтсан эдгээр арга хэмжээ нь Монгол улсын хөгжил дэвшилд татварын гүйцэтгэх үүрэг оролцоог нээн харуулж, ирээдүйн татвар төлөгч иргэдийн татварын боловсролд хувь нэмэр оруулахуйц ач холбодолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)