7-Р СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛОВ
Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын бүрэн дунд сургуулийн захиргаанаас жил бүр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж хэвшсэн. Тэгвэл 7 дахь удаагийн нээлттэй хаалганы өдрөө хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөртөө хамтатган зохион байгуулж эцэг эхчүүдэд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа сурталчилж бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон сургуулийн санхүүгийн тайлангаа тавьж тэдний санал хүсэлтийг сонсон ажиллаж байна.
Энэ үйл ажиллагаанд тус сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл болсон 300 гаруй хүн оролцлоо.
Нээлттэй өдрийг зохион байгуулснаар эцэг эх, багш, сурагчдын хамтын ажиллагаа сайжирч, эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийн хувь нэмрээ сургуулийн үйл ажиллагаанд оруулж хүүхдээ дэмжиж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна.
Энэ үеэр эцэг эхчүүдийг ЭМ-ийн өртөө, Сургалтын өртөө, Номын өртөө, Бүтээлч өртөө гэсэн 4 хэсэгт хувааж мэдээлэл зөвлөгөө өгч харилцан санал хүсэлтээ солилцон ажиллаж байна. Өртөө тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тул эцэг эхчүүдийн тухайд өртөөгөөр дамжуулан хүссэн мэдээ мэдээлэл, үйлчилгээнүүдийг авч байна.
Тухайлбал: Сургуулийн эмчээс эрүүл мэндийн зөвлөгөө авах, даралтаа үзүүлэх, өндөрөө хэмжүүлэх, жингээ тодорхойлуулах, номын фондтой танилцах, хүссэн ном зохиол, гарын авлагуудыг унших, багш сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэнтэй танилцах, хүүхдээ үнэлж дүгнэх, багш нарын сургалтын арга барилтай танилцах, үдийн цай, өдрийн хоолны амталгаа хийх зэрэг олон талт цогц үйлчилгээг нэг дороос авч байна.
Нийтийг хамарсан ажилд эцэг эхчүүдийг татан оруулж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа сурталчилж хамтын ажиллагааг идэвхижүүлж хамтран ажиллаж байгаад эцэг эхчүүд талархаж байна.
7-р сургууль энэ хичээлийн жилд 40 бүлэгт 1110 хүүхэд 93 багш ажилчидтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сургуулийн хамт олны хувьд энэ хичээлийн жил ололт амжилтаар дүүрэн жил байсныг онцоллоо. Мэргэжлийн хичээлийн олимпиадаас 6 багш алтан медаль, 1 багш хүрэл медаль гаргасан амжилтыг үзүүлж улсын олимпиадад оролцох эрхтэй болжээ.
Мөн олимпиадад оролцсон ерөнхий дүнгээрээ аймгийн төвийн 25 сургуулиас 5-р байранд шалгарсан, сүүлийн 3 жил санхүүгийн зөрчилгүй сургууль гэсэн үнэлгээг аваад байгаа юм байна.
Олон нийтийн оролцоог хангах үүднээс аливаа үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд түшиглэн багш сурагчид, эцэг эхчүүдийг жигд хамруулж тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилласаар иржээ.
Сурагчдын авъяас чадварыг нээх, улс бүсийн чанартай уралдаан тэмцээнд бэлтгэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, сурлага, урлаг, спортыг нь дэмжих үүднээс 16 төрлийн 24 секц сонгонд давхардсан тоогоор 1500 хүүхдийг хамруулж чаджээ.
Спортод ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг хангах үүднээс дотуур байр, урлагийн заал, спортын талбайг барьж байгуулах ажлыг шийдсэн нь аймагтаа анхдагч спортын төрөлжсөн сургууль болох боломжтой болжээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)