ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ХОВД АЙМАГТ БОЛЛОО
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Ховд аймгийн Шүүхийн тамгын газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.
Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулж байгаа нээлттэй өдөрлөг арга хэмжээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны 3-р сарын 19-ний өдрийн 86 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчилах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байна. Ингэснээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид нэгдэн анх удаагаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)