3-Р СУРГУУЛИЙН 6 НАСТАНГУУД ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ
Ховд аймгийн ЕБ-ын 3-р сургууль 870 гаруй сурагчид 80 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд энэ хичээлийн жилд 4 бүлэгт нийт 128 сурагч нэгдүгээр ангид элсэн орж эрдэм номын их өргөөнд мөр зэрэгцэн суралцаж байна. Тэгвэл энхрий бяцхан хүүхдүүд энэ өдөр эрдмийн баяраа тэмдэглэлээ.
Эрдмийн баярын үйл ажиллагааг “Дэлхийн боловсрол-Монголын ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Бяцхан шавь нарын тухайд өөрт оногдсон үүрэг даалгавраа хичээнгүйлэн сурсан нь харагдаж байлаа. А- Я хүртэл үсгийн дарааллаар зогсож нэг ч үг мартахгүйгээр цээжилсэн шүлгээ аав ээж, эрдэмтэн багш нартаа уншиж сонирхуулахаас гадна бяцхан урлагийн тоглолтыг ч мөн үзүүллээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)