ЖАРГАЛАНТ СУМЫН АЛТАНГАДАС ОДОНТ 12 ЖИЛИЙН 1-Р СУРГУУЛИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ховд аймгийн Жаргалант сумын Алтангадас одонт 12 жилийн 1-р сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 119 багш, ажилчинтай, 57 анги бүлэгт 1845 сурагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа жил, улирал, сар, 7 хоногоор төлөвлөн бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавих, түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
1-р сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа хойш III-IV ангийг 68 удаа, Х ангийг 57 удаа, XI ангийг 2 удаа, XII ангийг 9 удаа төгсгөж 60 гаруй мянган охид хөвгүүдэд бага дунд, бүрэн дунд боловсрол олгоод байна.
Тус сургууийн хамт олон жил бүр уламжлал болгон сурагчдын эцэг эхчүүд, иргэдэд сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулдаг. Тэгвэл уламжлал ёсоор энэ өдөр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
ЕБ-ын 1-р сургууль нь Ховд аймгийн ууган сургуулиудын нэг бөгөөд өдгөө 95 дахь хичээлийн жилийн нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеэр үдийн цайны амталгаа, сэтгэл ханамжийн судалгаа, 1-12-р ангийн сурагчдын сургалт хүмүүжлийн тайлан, Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх талаар мэргэжлийн сэтгэлзүйчийн лекцийг эцэг эхчүүддээ хүргэн ажиллаж байна.
Алтангадас одонт 12 жилийн 1-р сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд “Эх хэл бичгээ дээдэлсэн, эрдэм мэдлэгтэй, авьяаслаг, эрүүл чийрэг, зөв Монгол хүүхэд төлөвшүүлнэ” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн сургалтын үйл ажиллагагааа явуулж байна. Энэ хичээлийн жилд 1-р сургуулийн багш, сурагчид сум, аймаг, улсын чанартай урлаг, спорт, сурлагын олон төрөлт тэмцээн уралдаан, олимпиадуудад тэргүүн, дэд, тусгай байруудыг эзэлсэн амжилтыг гаргажээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)