“Байгалиа хамгаалъя” аянд ховд аймаг дахь цагдаагийн газар нэгдлээ
Дээрх арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь их дээд сургуулийн оюутан суралцагсдад яриа таниулга хийж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл хүргэн ажиллахын хажуугаар холбогдох хууль тогтоомж үйл ажиллагааны талаар мэдээлэл тусгасан танин мэдэхүнй асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион байгуулан ажиллажээ.
Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд төрийн болон төрийн бус 14 байгууллагад сургалт мэдээлэл хийж 2 удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Аймгийн хэмжээнд энэ оны эхний 4 сарын байдлаар “хүрээлэн байгаа орчны” эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 хэргээр өссөн үзүүлэлттэй байна.
Үүний хор уршгаар байгаль экологид нийт 28 сая төгрөгний хохирол учирчээ. Үүнээс 47,3% буюу 13 сая төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.
Хүрээлэн байгаа орчны гэмт хэргийн үйлдэгдсэн тоо мэдээний хувьд сөрөг хэдий боловч ард иргэдийн оролцоо, мэргэжлийн байгууллагуудын хяналт, хамтын ажиллагаа сайжирснаар цагдаагийн байгууллагын “хүрээлэн буй орчны” эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажил ахицтай явж байгаа гэдгийг албаныхан онцолж байлаа.
Цаашид иргэд олон нийтийн оролцоотойгоор “Хүрээлэн байгаа орчны” эсрэг зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох талаар хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)