Жилд 300,000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “ Ховд-Эко цемент”-ийн үйлдвэрийн шав тавих ёслол боллоо
МУЗГ-ын 2015 оны 335-р тогтоолд Баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймагт цементийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулахыг дэмжих тухай заасан байдаг бол МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Үйлдвэржилт 21-100” үндэсний хөтөлбөрт Ховд аймагт дотоодын хэрэглээг бүрэн хангах цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулах талаар заасан нь ажил хэрэг болж баруун бүс нутгийн цементийн хэрэглээг бүрэн хангах, импортыг орлох бүрэн боломжтой “Ховд-Эко цемент”-ийн үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.
Баруун бүсийн тулгуур төвд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын шав тавих ёслолд МУЗГ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х. Баделхан, УИХ-ын гишүүн С. Бямбацогт, УИХ-ын гишүүн О. Батнасан тэргүүтэй засгийн газар УИХ-ын гишүүд аймаг орон нутгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Ховд аймгийн төвөөс 15 км-ийн зайд Буянт сумын нутагт орших Шохойн ордыг түшиглэн байгуулагдаж байгаа “Ховд-Эко цемент”-ний үйлдвэрийн төслийг санаачлан хэрэгжүүлэгчээр WESTERN HOLD компани ажиллах бол хамтран гүйцэтгэгчээр БНХАУ-ын CNBM компани ажиллах юм. Хоёр жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын санхүүжилтийг WESTERN HOLD компани хариуцан гаргаж байгаа бөгөөд нийт төсөвт өртөг нь 60 сая ам долларт багтах гэнэ. “Ховд-Эко цемент”-ийн үйлдвэр ашиглалтанд орсноор жилд 300,000 тонн цемент үйлдвэрлэж баруун бүс нутгийн цементийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.
Баруун бүс нутгийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хийгдэж байгаа цементийн үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутагт 250-350 хүний ажлын байр шинээр бий болох, баруун бүсийн цементийн үнэ 2 дахин буурах, улсын төсөвт төвлөрөх татвар нэмэгдэх, барилага орон сууцны үнэ 35-38 % буурах, Эрдэнэбүрэн суманд баригдах УЦС-д чанартай хямд үнэ бүхий цеменийг нийлүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн хувьд томоохон боломж нээгдэж үр ашиг нэмэгдэнэ гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)