ЕБ-ын 7 дугаар сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн 21, суурь боловсрол эзэмшсэн 85, бага боловсрол эзэмшсэн 112 сурагч төгсөж байна

  Жил бүрийн 5 дугаар сард Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн “Эрдмийн баяр” тохиодог уламжлалтай. 2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 сумын 25 сургуульд 18,950 сурагч суралцаж байгаагаас нэг дүгээр ангийг 2170 хүүхэд, тав дугаар ангийг 1769 хүүхэд, ес дүгээр ангийг 1514 хүүхэд, арван хоёр дугаар ангид 829 сурагч суралцан бага, суурь, бүрэн дунд боловсролыг эзэмшин төгсөж байна. Ховд аймгийн 25 сургуулийн отгон сургууль гэж хэлж болох ЕБ-ын 7 дугаар сургуулийн багш сурагчид энэ өдөр эрдмийн баяраа сурлага, урлаг спортын бахдам амжилтаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.





Орон нутгийнхаа түүх соёлыг сурталчлан, өөрсдийн авьяас сонирхолыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх, хамт олон, найз нөхөддөө тайлагнах “ Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга С. Гантөмөр, БСУГ-ын мэргэжилтэн Э.Батэрдэнэ, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр болон тус сургуулийн нийт багш ажилчид эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож төгсөгчидөд баяр хүргэн үг хэллээ.





Жаргалант сумын ЕБ-ын 7 дугаар сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн дунд боловсрол эзэмшсэн 21, суурь боловсрол эзэмшсэн 85, бага боловсрол эзэмшсэн 112 сурагч төгсөн эрдмийн баяраа тэмдэглэж байна.
Тус сургуулийн багш сурагчид энэ жичээлийн жилд бахдам амжилтыг гаргаж чаджээ. ЭЕШ-аар сүүлийн 4 жил дараалан Улсаас дээгүүр шалгагдаж шилдэг үнэлгээтэй сургуулиар шалгарсан, мэргэжлийн хичээлийн олимпиадад багаараа аймагт 5-р байрт орсон гээд онцолвол олон зүлийг дурьдаж болно.
Тэдний гаргасан амжилт, аймаг сум, сургууль хамт олныхоо нэрийг өндөрт өргөж боловсролын салбартаа шилдэг нь байж чадсан багш сурагчдыг энэ үеэр аймаг, сум, боловсрол, спортын салбарын хүндэт шагналаар шагнаж урамшууллаа.



Жаргалант сумын 7 дугаар сургууль багш сурагчдынхаа гаргасан амжилтаар бусад сургууль хамт олныг тэргүүлэн яваа шилэг сургууль төдийгүй боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлыг эхлүүлээд байгаагаараа онцлогтой. Тус сургууль тун удахгүй орчин үеийн стандарт шаардлага хангасан сурагчдын дотуур байр, биеийн тамир спортын талбай, урлагийн заалтай болох их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Бэлтгэсэн: Админ-Эссээ




Сэтгэгдэл ( 0)