Алтан гадас одонт ЕБ-ын лаборатори 1-р сургууль 70 дахь удаагийн төгсөлтийн баяраа тэмдэглэлээ

  Алтан гадас одонт ЕБ-ын лаборатори 1-р сургууль 70 дахь удаагийн төгсөлтийн баяраа тэмдэглэлээ. Тэдний төгсөлтийн баярт Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, сургуулийн захирал У.Саруулзаяа нар баяр хүргэж үг хэллээ. Тус сургуулийг энэ жил 12-р ангийг 50 сурагч, 9-р ангийг 119 сурагч, 5-р ангийг 178 сурагч, 1-р ангийг 244 сурагч тус тус төгсөж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, эрдэм боловсрол олгох, тэдний сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх тал дээр багш ажилчдын зүгээс анхааран ажилласны үр дүнд 2018-2019 оны хичээлийн жилд амжилтаа бататгаж, сурлага урлаг спортоороо тэргүүлсэн жил байсныг сургуулийн захирал нь онцоллоо.





Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)