Маралжин эмийн сангийн бүх нэр төрлийн витаминууд 5-50% хямдарлаа

  Маралжин 24 цагийн үйл ажиллагаатай эмийн сангаас дархлаажуулалтын аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус эмийн сангаас энэ жилийн дархлаажуулалтын аяныг өнөөдөр эхлүүлж нээлтээ хийлээ.
Аян энэ сарын хорины өдрөөс ирэх зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн, хөгжөөнт цэнгээнт тэмцээнүүдийг зохион байгууллаа.
Аяны хүрээнд хүүхдийн 50 орчим нэр төрөл, насанд хүрэгчдийн 30 гаруй нэр төрлийн витаминууддаа 5-50 хувийн хямдралыг зарлаж ард иргэдэд хямд үнээр витамин худалдан авч дархлаагаа сайжруулах боломжийг олгож байна.



Өнгөрсөн өвлийн тухайд хүйтэн өвөл болсон. Тэр ч утгаараа ялангуяа хүүхэд багачууд ханиад, томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь ихэссэн. Энэ хэрээрээ дархлаа сульддаг учраас ард иргэдийн дархлааг дэмжих зорилгоор тус аяныг зохион байгуулж эхлээд байна гэлээ.
Маралжин энмийн сангийн 20 жилийн ой ирэх 2020 онд тохиох юм байна. Ойг угтсан олон бүтээлч ажлуудыг өрнүүлэхээр төлөвлөжээ.



Эмийн санд тавигдах нийтлэг шаардлагын дагуу хүн хүчний хангамж, ажлын байр, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжинд анхаарч ажиллаж нийт 2000 гаруй нэр төрлийн эм бэлдмэлээр ард иргэдэд үйлчилж байна. Эмийн хангалт, татан авалтыг Монос, Ази, Монголфарм, Мөнхийн тун, Монфа, гэх мэт тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудаас хийж эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай эмээр үйлчилсээр иржээ. Маралжин эмийн сан нь эрүүл мэндийн тухай хууль, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон байнгын ажлын байрыг жил бүр нэмэгдүүлэн, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн ажилласаар ирсэн байна.



Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)