Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагууд буянт голоо цэвэрлэлээ

  Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Байгалиа хамгаалъя” уриан дор Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагуудыг оролцуулан энэ сарын 18-ны өдөр Буянт голын ойр орчмыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болох Ховд аймгийн Прокурорын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай 457-р хорих анги, Тагнуул, Цагдаагийн газар, аймгийн Шүүх, Шүүх шинжилгээний алба, Зэвсэгт хүчний 123-р анги гэсэн хуулийн байгууллагуудын 300 орчим хүн "Байгалиа хамгаалъя" уриан дор нэгдэн эх болсон Буянт голоо цэвэрлэсэн байна.



Тус цэвэрлэгээг цэнгэлдэх хүрээлэнгийн дээд талын Улаан худагнаас эхлээд улаан богочийн рашаан, оцон чулуу хүртэлх гэсэн маршрутын дагуу бага гол, их голын доторх болон ойр орчимыг цэвэрлэж 7 машин хог ачуулжээ. \Цаашид "Байгалиа хамгаалъя" уриалгад нэгдэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд идэвх санаачлагтай оролцож, нийтийн цэвэрлэгээг хийж хэвших, иргэд олон нийт гудамж талбайд хог хаяхгүй цэвэр цэмцгэр Ховд хотыг бий болгохыг зохион байгууллагчид уриаллаа.



Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)