Баруун 5 аймгийн шүдний эмч нар имплант суулгах хагалгаа хийх боломжтой боллоо

  Ариун шүд шүдний эмнэлэгийн эрхлэгч эмч Б. Ариунтөмөрийн санаачлагаар баруун 5 аймгийн шүдний эмч нар хамтран АШУҮИС –ийн нүүр ам судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд эмчийг орон нутагт урьж онолын болоод практик сургалтыг явуулж байна.
Сургалтын эхний өдөр онолын сургалтаар дагнасан бол хоёр дахь өдрөө имплант суулгах практик сургалт зохион байгуулан, санал ирүүлсэн 5 хүнд авагддаггүй шүдэлбэр буюу имплант суулгах хагалгааг амжилттай хийж гүйцэтгэжээ.



Баруун 5 аймгийн төр хувийн хэвшлийн шүдний эмч нар анх удаагаа нэгдэн цуглаж, өөр хоорондоо туршлага солилцон суралцаж байгаагаараа онцлог арга хэмжээ болж байна.
Нүүр ам судлалын шинжлэх ухаанд хамгийн эрэлттэй хийгдэж байгаа имплант суулгах хагалгааг орон нутагт зохион байгуулж мэргэжил арга зүйг эмч нарт олгож байгаа нь сургалтын гол үр дүн гэж үзэж байна.
Богино хугацаанд чанартай сургалтанд хамрагдсан баруун бүсийн шүдний эмч нар холбоо байгуулан цаашид бүс нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцсэн байна.



Ховд аймгийн тухайд БОЭТ-ийг түшиглэн имплант суулгах хаглагааг хийх бүрэн боломжтой гэдгийг сургалт зохион байгуулагчийн зүгээс онцолж байна. Учир нь сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр БОЭТ-ийн нүүр ам судлалын тасаг хангагдсан төдийгүй зарим эмч мэргэжилтэн орон нутагт бие даан имплант суулгах хагалгааг өмнө нь амжилттай хийж байсан туршлага бий гэдгийг хэлж байна. Цаашид Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн шүдний эмч нар техник тоног төхөөрөмж, орчин нөхцөлөө сайжруулсанаар орон нутагтаа имплант суулгах хагалгааг бие даан хийх бүрэн боломжтой болж байна.



Бэлтгэсэн: Админ-эссэ




Сэтгэгдэл ( 0)