Ховд аймгийн прокурорын газраас ”Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-ийн гаралтыг бууруулах талаар сургалт зохион байгууллаа
Ховд аймгийн Прокурорын газраас “Авилга, хүрээлэн буй орчны эсрэг болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтанд Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг хууль сахиулах байгууллагуудын удирдлага, эрх бүхий албан хаагч нар болон прокурорууд хамрагдаж санал хүсэлтээ хуваалцаж, энэ хэргийн гаралтыг бууруулах тал дээр цаашид хэрхэн яаж хамтарч ажиллах, ард иргэдийг энэ талын мэдээллээр хэрхэн яаж хангаж, хууль сурталчлах ажлыг ямар замаар яаж сурталчилж урьдчилан сэргийлэх вэ гэх мэт хэд хэдэн чухал асуудлаар санал солилцож байна.
Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт аймаг орон нутгийн хэмжээнд өссөн үзүүлэлттэй байгааг хууль хяналтын байгууллагаас хэлж байна. 2018 онд аймгийн прокуроын газраас хүрээлэн буй орчны эсрэг 20 гэмт хэргийг хянасан бол үүний 17 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.
Харин 2019 онд мөн л энэ төрлийн 18 гэмт хэргийг хянаж 17 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөж байгаа учраас хуулийнг чангатгаж, хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгсөн байна.
Тухайлбал: Иргэн та хууль бусаар ан амьтан агнах, агнаагүй ч гэсэн тээвэрлэх, зарж борлуулах болон хориотой ан амьтны эвэр цуглуулж түүнийгээ цааш нь борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг оногдуулна гэж тусгасан байна.
Мөн хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд хор хөнөөл учруулсан бол байсан ч хуулийн өмнө хариуцлага хүлээх юм байна.
Тиймээс ард иргэд хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг хууль хяналтын байгууллагуудаас анхуурууллаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

petcom
2020 оны 05 сарын 25-нд
Не удалось дозвониться, вот мой телефон. 8(995)889-38-87 Аня