Ховд аймгийн прокурорын газраас "Миний мэдэх шудрага ёс" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргасан байна

  Ховд аймгийн Прокурорын газраас Жаргалант сумын 12 жилийн ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчдын дунд "Миний мэдэх шудрага ёс" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулжээ. Тус уралдааныг шудрага нийгмийг цогцлоон бүрдүүлэхэд хүүхэд залуучуудад авилга хүнд суртлын эсрэг үзэл санааг таниулан ухуулах, төлөвлшүүлэх зорилгоор явуулж дүнгээ гаргасан байна.
Миний мэдэх шудрага ёс сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцсон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид ихэвчлэн хүүхдийн эрх хамгаалал, аав ээжийн хайр халамж, хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн орчин дахь харилцаа, хандлага, хүүхдийн суурь хүмүүжил, нийгмийн буруу хэвшил, томчуудын худал, үнэн ярианы золиос, өнчрөл гэх мэт өргөн сэдвүүдийн дор өөрийн үзэл бодлоо эссэндээ тусган бичжээ.



Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан зохион байгуулсан "Миний мэдэх шудрага ёс" эссэ бичлэгийн уралдааны
1-р байранд: 6-р сургуулийн 11в ангийн сурагч Г. Халиун
2-р байранд: Прогресс сургуулийн 11 а ангийн сурагч Г. Амаржаргал
3-р байранд: 2-р сургуулийн 11 а ангийн сурагч Б. Маржина
Тусгай байранд: 2-р сургуулийн 11 а ангийн сурагч Н. Амарзаяа нар тус тус шалгарч аймгийн Прокурорын газрын нэрэмжит өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.


Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
 




Сэтгэгдэл ( 0)