Таны бэлэглэсэн 350-400мл цус 3 хүнд амьдрал бэлэглэдэг байна
Дэлхийн улс орнууд 2004 оноос эхлэн "Дэлхийн цусны донорын өдөр"-ийг 6-р сарын 14-нд тэмдэглэсээр ирсэн. Тэгвэл Монгол улс энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж, 1000 донорын чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Харин манай аймгийн Цусны салбар төвөөс энэ өдрийг угтан хүндэт доноруудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. "Дэлхийн цусны донорын өдөр"-ийг 2004 оноос хойш уламжлал болгон цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар мэдлэгийг дээшлүүлж, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудад талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж ДЭМБ судалсан байдаг байна. Харин манай аймгийн хувьд 17-60 насны 1000 орчим донор байгаагаас 500 орчим донор нь тогтмол цусаа бэлэглэдэг байна.

Ховд аймгийн Цусны салбар төв нь 4 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төвд жилдээ нийт 500 гаруй донор цус сийвэнгээ бэлэглэж, энэ онд 290л цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж үүний 250л цус цусан бүтээгдэхүүнийг БОЭТ-ийн тасаг нэгжүүдэд, харин 38л цус цусан бүтээгдэхүүнийг нь сумдын эрүүл мэндийн төвүүдэд хэрэглэж байна. Донор нь сайн дурын авлагагүй донор, төрөл төрөгсдийн донор, Ауто донор, төлбөртэй буюу мэргэжлийн донор гэсэн 4 төрөл байдаг байна. Харин манай улсын хувьд өнөөдрийг хүртэл төлбөртэй буюу мэргэжлийн донороос бусад донор нь тогтмол цусаа бэлэглэсээр иржээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)