Цэргийн насны залуусын дунд өвчлөл ихэссэн байна
Сүүлийн жилүүдэд цэргийн алба хааж байгаа залуус ямар нэгэн байдлаар амь насаа алдах асуудал гарсаар байгаа нь нууц биш. Зэвсэгт хүчний зүгээс суурь өвчинтэй байсан гэх мэтээр тайлбарладаг. Энэ нь ч иргэдийг зэвсэгт хүчний талаар сөрөг ойгголтод хүргэж байгаа юм. Тэгвэл цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг анхнаасаа өндөр хяналттайгаар зохион байгуулах шаардлага гарч байна. Энэ талаар холбогдох салбарынхан ч байр сууриа илэрхийллээ.
Батлах хамгаалах яамнаас сүүлийн жилүүдэд жилд 2 удаа цэрэг татлагыг зохион байгуулж эхэлсэн хэдий ч цэргийн насны залуусын дундах өвчлөл ихэссэн байна. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг байна.
Ялангуяа Ховд аймгийн цэргийн насны залуучуудын дунд гэмтэл, мэс заслын талын өвчлөл зүрх судасны өвчин, дотрын өвчлөлүүд нийтлэг илэрч байгаа бол сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчлөл ихсэх хандлагтай болжээ.Энэ асуудалд мэргэжлийн эмч нарын зүгээс анхаарлаа хандуулж судалгаа тандалтын ажлыг эхлүүлсэн гэж албаны хүн хэллээ. Энэ сургалтыг зохион байгуулснаар цэргийн насны залуусын дундах өвчлөл буурч, залуусын эрүүл мэндийн боловсрол дээшилж, салбар байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна гэж үзэж байна.
Бэлтгэсэн:Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)