Оюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа
Оюутан цэрэг хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл 4-р сарын 1-ээс 6-р сарын 1 өдрийг хүртэл бямба, ням гарагуудад явагдаж дууссаны дараагаар цэргийн штабын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж үзлэгт тэнцсэн оюутнууд цэргийн албанд татагдаж цэргийн дүрэмт хувцсандаа оржээ. Энэ жил баруун 5 аймгийн 130 цэрэг энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Тэгвэл энэ оны оюутан цэргийн хээрийн вакамжуулсан сургалтын нээлт хээрийн сургалтын төв дээр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч удирдлагууд, их дээд сургууль, коллежийн захирлууд, эцэг эхчүүд оролцлоо.
Зэвсэгт хүчний 123-р ангийг түшиглэн 4 дахь жилдээ ийнхүү оюутан цэрэг хөтөлбөр Ховд аймагт хэрэгжиж байна. Оюутан залуучуудын тухайд нэг жилийн цэргийн албыг богино хугацаанд хааж эх оронч үзэлтэй болж байгаадаа баяртай байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутан залуусын иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал ажил болсон. Мөн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн зэргээрээ ач холбогдолтой юм. Оюутан цэргүүд энэ оны 08-р сарын 15-нд тангарагийн баяраа хийнэ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг
Сэтгэгдэл ( 0)