Сумдын газрын даамлууд хиймэл дагуулын мэдээ ашиглан бэлчээрийн зураглал хийх сургалтанд хамрагдаж байна

  Мерси Кор Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ Гамшигийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь -2” төслийн хүрээнд аймгийн ГХБХБГ-ын захиалгын дагуу бүх сумдын газрын даамлуудад сургалт зохион байгуулж байна. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсоруулахад хэрэг болохуйц бэлчээр экологийн зураглал гаргах, бэлчээрийн даац, бэлчээрийн чадавхи, отор нүүдэл, худаг, усан хангамж зэрэг олон төрлийн зургийг боловсоруулж гаргахад даамлуудад арга зүйн чадвахи үзүүлэхээрээ онцлог сургалт болж байна. Гурван өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдах тус сургалтанд сумдын газрын даамлууд хамрагдсанаар тухайн сумдынхаа ИТХ-аар газрын төлөвлөгөөний нэг хэсэг болох бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг мэргэжил арга зүйн дагуу боловсоруулан танилцуулах чадавхитай болох юм.

2019 оны 04 сарын 04-нд аймгийн ИТХ-аар бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг батлан гаргасан байдаг. Энэ хөтөлбөрийн дагуу энэ жил анх удаагаа Дөргөн суманд бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөг боловсоруулах, зөвлөх үйлчилгээг 3 сарын хугацаанд үзүүлж ажилласан байна. Ингэснээр Мерси Корын оролцоотойгоор Ховд аймгийн 8 сум бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөтэй болсон байна. Энэ удаагийн сургалтын үеэр оролцогч нарт цаг агаар, бэлчээрийн болон хөдөө аж ахуйн холбогдолтой 13 төрлийн мэдээ мэдээллийг багтаасан гарын авлага, мэдээ мэдээллийг мессэжээр гар утаснаасаа авах боломжтойг харуулсан гарын авлага, өвсний үнэ ханшийн мэдээ, 2 төрлийн гарын авлагыг Мерси Корын зүгээс хүргэн ажиллах юм.

Манай улсын тухайд мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой, эрсдэлгүй байх нь эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргаа баталгаатай байх үндэс хэмээн үздэг. Тиймээс сум бүр өөрийн гэсэн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, зураглалтай болох нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх томоохон ажлын нэг юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)