Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт өгөх аргазүйн сургалтанд 150 орчим хүн хамрагдлаа

  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Аймгийн цэргийн штаб хамтран тусгайлсан чиг бүхий байгууллагуудын ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулж байна. Сургалтанд аймгийн ИТХ, засаг даргын тамгын газар, төрийн байгууллагын орон нутаг дахь салбар нэгжийн удирдлагын бүрэлдэхүүний төлөөлөл болсон 150 орчим хүн хамрагдаж байна. Орон нутаг дахь төрийн байгууллагын удирдлагуудад үндэсний аюулгүй байдлын тухай мэдлэг олгох, үндэснийаюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэл зөвлөмжийг хэрэгжүүлэх арга эзэмшүүлэх, үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах танин мэдүүлэх зорилготойгоор уг сургалтыг зохион байгуулж байна гэлээ.



Сургалтын сургагч багшаар ҮАБ-ын зөвлөлийн хяналт шалгалт үнэлгээний газрын дарга Б.Чулуунбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Ховд аймагт ажиnллах үеэрээ зарим төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, шалган туслах ажлыг давхар хийж заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна. Сургалтаар ҮАБ-ын тухай ойлголт, эрх зүйн орчин, ҮАБ-ыг хангахад орон нутаг дахь төрийн байгууллага,хуулийн этгээд, иргэдийн оролцоо, Гадаад харилцааны асуудлаар “ Байгууллага хоорондын гэрээ байгуулах тухай” эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал, хүн амын эрүүл амьдрах нөхцлийн тухай, хүнсний аюулгүй байдал гэх мэт чухал сэдвүүдийг хөндөн харилцан мэдээлэл солилцож байна. Үндэсний аюулгүй байдал эрх зүйн зохицуулалт нь 1945 оноос хойш ШУ-ны судлагдахуун болж үзэл баримтлалын түвшинд 4 үе шатыг дамжин хөгжиж ирсэн байдаг байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

 




Сэтгэгдэл ( 0)