Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настанд үнэ төлбөргүй үйлчлэх “Алтан бумба”амралт сувилалын газар нээлтээ хийлээ
Ховд аймгийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж буй амралт, сувилалын газрууд олон байдаг ч ихэнх нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл Ховдчуудын сайн мэдэх “Төгс” төв нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ахмад настанд үйлчлэх “Алтан бумба”амралт сувилалын газрыг байгалийн үзэсгэлэн бүрдсэн ойн бүсэд шинэ байгуулж нээлтээ хийлээ.
Нэг дор 20 хүнийг хүлээн авах хүчин чадалтай “Алтан бумба”амралт сувилалын газар нь Канад технологиор баригдсан сувилалын байшин, 02-5 ортой 4 гэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тус амралтын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад ор хоног, хоолоор үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Харин амрагч нар асарч сувилуулахыг хүсвэл тодорхой тарифын дагуу мэргэжлийн чадварлаг эмчийн хяналтын дор эмчлүүлэх боломжтой юм. “Алтан бумба”амралт сувилалын газрын гэр сувилал нь улирлын чанартай ажиллах бол сувилалын байшиндаа жилийн 4 улиралд амрагчдыг хүлээн авч тогтмол үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. Хамгийн гол нь энэ амралт сувилалын газрын дүрмийн сангийн 30 хувийг Ховд аймгийн ахмадын хороо, 20 хувийг Ховд аймгийн ХБИ-ийн холбоо, 50 хувийг “Алтан бумбат зоос” хоршоо тус тус эзэмшихээр гэрээлэх юм байна.
Аймаг орон нутаг, улс бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллага бүр нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан олон нийтийн эрх ашгийг хангаж хамгаалсан энэ мэт ажлыг санаачлан хэрэгжүүлбэл нийгэм олон нийтэд эерэг хандлагыг түгээж, хамтдаа хөгжих боломж бүрэн байгааг тус үйл ажиллагааг санаачлагчдын зүгээс онцолж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)