Хонины ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах олон улсын сургалтын хаалт боллоо
Төслийн хүрээнд 2019 оны 06-р сард Ховд аймгийн Зэрэг суманд хонины ноосыг машинаар хяргах, ноос ангилан ялгах олон улсын практик сургалтыг анх удаагаа зохион байгуулж Ховд аймгийн 6 сум, Архангай аймаг , Ховд, Дундговь аймгийн МСҮТ-ийн багш нарыг хамруулсан байдаг. Харин сургагч багшаар Австрали, Шинэ Зеланд , Монгол багш нар ажилласан юм. Сургалтын үр дүнд хонины ноосыг машинаар хяргах арга техник, машин тоног төхөөрөмжийг хэрхэн зөв ажиллуулах, хяргасан ноосыг ангилан ялгах, савлах, зардал өгөөжийг хэрхэн тооцох талаар арга барил эзэмшүүлэн, малчин айлын хотонд явуулын үйлчилгээ үзүүлэн ажилласан байна. Мөн “Алтайн Уулсын Оргил” дундын хоршоо нь үндэсний үйлдвэрлэгчидтэй машинаар хяргасан ноосыг нэмүү өртөг шингэсэн үнээр борлуулах гэрээ байгуулсан зэрэг үр дүнтэй сургалт болж чадсан байна. Тэгвэл энэ удаад Ховд аймгийн Мөст суманд өмнөх сургалтанд хамрагдсан малчид- мастер болон туслах хяргагч нар сурсан зүйлс, мэдлэг ур чадвараа бататгахаар давтан сургалтанд хамрагдлаа.
Сургалтын төгсгөлд суралцагсдын ур чадвар, дадлыг үнэлж ХХААХҮЯ, Европын холбоо, НҮБ, “Алтайн Уулсын Оргил” дундын хоршоо хамтран Мэргэжлийн хяргагч багшийн сертификат олголоо. Ингэснээр “Алтайн Уулсын Оргил” дундын хоршооны гишүүд, сургагч багш нартайгаа хамтраад 21 аймагт очиж сургалт зохион байгуулах боломжтой болж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)