Оюутан цэргүүд тангараг өргөв

  Монгол улсын их дээд сургуулийн оюутнуудыг суралцах хуагцаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах боломжийг бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан цэрэг хөтөлбөрийг 2016 оноос эхэлж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд баруун бүсийн 130 оюутан Зэвсэгт хүчний 123-р ангийг түшиглэн 2 сарын хугацаанд цэргийн алба хашаад байгаа юм. Тэгвэл тус хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүд өнөөдөр халагдах цэргийн ёслолын баяраа хийж тангараг өргөлөө.







Халагдах цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа аймгийн төв талбайд зохион байгуулагдаж эх орон ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхаа андгайлан тангараглаж гарын үсгээ баталгаажуулж үнэмлэхээ гардан авлаа. Тэднийг ар гэрийнхэн нь болон найз нөхөд нь төв талбайд угтан авч хүндэтгэл үзүүллээ. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч хурандаа М.Болдбаатар, аймгийн цэргийн хэлтсийн дарга хурандаа Б.Ганхуяг нар оролцож цэрэг дайчдад баяр хүргэлээ.





Зэвсэгт хүчний 123-р ангийг түшиглэн 4 дахь жилдээ ийнхүү оюутан цэрэг хөтөлбөр Ховд аймагт хэрэгжиж байна. Оюутан залуучуудын тухайд нэг жилийн цэргийн албыг богино хугацаанд хааж эх оронч үзэлтэй болж байгаадаа баяртай байна гэлээ. Энэ үеэр цэргийн албаа нэр төртэй хашиж, бусдыгаа хошуучлан цэргийн эрдэмд шамдан суралцсан оюутан цэргүүдийг шагнаж урамшууллаа.





Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 1)
Baigalsvren

2019 оны 08 сарын 14-нд

Nufgiin zon olondoo