ЕБ-ын 7-р сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд 1240 суралцагч суралцана
Жил бүрийн 9-р сарын нэгнийг хүүхэд багачууд, багш сурагчид хүсэн хүлээдэг. Жил бүрийн 9 сарын 01-ний өдөр орон даяар ЕБС-иуд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж байна. Энэ жишгээр аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн хамт олон 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж шинээр нэгдүгээр ангид элсэн суралцахаар ээж аавынхаа гараас хөтлөлцөн ирсэн бяцхан үрсээ хүлээж авлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дэд дарга н.Нарандорж, 7-р сургуулийн захирал Ц.Алтантунгалаг, ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаяр нар оролцож хүүхэд багачууд, багш ажилчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүллээ.
Энэ үеэр аймгийн засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ ЕБ-ын сургуулиудын сурагчдын ширээ сандалыг бүрэн шиэнчилж дэмжиж ажиллана гэдгээ хэлээд энэ хичээлийн жилд багш нар мэдлэг боловсролоо дээшлүүлж, ээлжит хичээлийн бэлтгэл ажлаа сайтар базааж, эцэг эхчүүд сургуулийн захиргаатай хамтарч ажиллах оролцоогоо нэмэгдүүлж, сурагчид сурлагын амжилтаа ахиулахыг уриаллаа.
Тус сургууль энэ жил 1240 сурагч, 96 багш ажилтан, 4 заах аргазүйн нэгдэл, 9 секцтэйэгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Үүнээс нэгдүгээр ангид шинээр 120 хүүхэд элсэн суралцахаар болсон байна. Энэ үеэр Азийн хөгжлийн банк, БСШУС-ын яамнаас хамтран хэрэгжүүлж буй боловсролын чанарын шинэчлэл төслийн 4-р шатанд шалгарсан “Эрдмээр жигүүрлэсэн” 6 нас төслийн нээлтийн тууз хайчлах ёслол болсон юм. Үүнээс гадна сурлага, урлаг, спортоороо үе тэнгийнхэнийгээ хошуучлан суралцаж байгаа шилдэг тэргүүний сурагчдыг алдаршуулж шагнаж урамшуулаа. Тухайлбал: БСУГ-ын шилдэг сурагчаар 12б ангийн сурагч Д.Хулан, 12а ангийн сурагч Ж.Мэндсайхан, 8в ангийн сурагч Н.Одгэрэл, спортын зэргээр 11б ангийн сурагч Б.Буяннэмэх, 10б ангийн сурагч Т.Болорчулуун, 9г ангийн сурагч Б.Намуунцэцэг, Жаргалант сумын ЗД-ын хүндэт өргөмжлөлөөр 12б ангийн сурагч Б.Нандинцэцэг нар тус тус шагнагдаж шагналаа гардан авлаа. ЕБ-ын 7-р сургуулийн хамт олон эко сургууль болох зорилтын хүрээнд чамгүй олон ажлуудыг хийж, сургуулийн орчноо ногоон байгууламжаар тохижуулж чаджээ. Түүнчлэн аймагтаа анхдагч урлаг спортын заал, сурагчдын дотуур байртай болж байгаагаараа онцлог байна.
Бэлтгэсэн:Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)