Прогресс сургуулийн спорт талбайн тохижилт муу анги танхимын хүрэлцээ дутмаг байна
Сургалтын чанар уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтаараа аймагтаа тогтмол тэргүүлсээр ирсэн Монгол улсын шилдэг менежменттэй топ 20 сургуулийн нэг Жаргалант сумын Прогресс сургуулиар салбарын сайд зочиллоо. Сайд Ё. Баатарбилэг Прогресс сургуулийн Б. Батцэцэг багштай 3 В анги, П. Отгонням багштай 6 А ангиудаар орж сургалтын үйл ажиллагаатай танилцсан юмаа. Энэ хичээлийн жилд тус сургуульд бага ангийн 16, дунд ангийн 19 бүлэгт 1238 сурагч суралцаж байгаа тоон мэдээлэл байна.
Сүүлийн араваад жил ЭЕШ, мэргэжлийн хичээлийн олимпиадаар аймагтаа тогтмол тэргүүлж байгаа Прогресс сургуульд улс бүсийн аварга болсон олон арван аварга багш боловсон хүчин ажилладаг учир сургалт чанартай сайн явагдахад чухал нөлөө үзүүлж багаа талаар сургуулийн захирал ярьж байлаа.
Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг 16 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа тус сургуулийн өмнө тулгамдаж байгаа бэрхшээл бол анги танхимын хүрэлцээ дутмаг, гаднах спортын талбайн тохижилт хангалтгүй байгаа явдал гэдгийг салбарын сайдад уламжлалаа. Үүний хариуд сайд хэлсэн үгэндээ: Улсын хэмжээнд сургуулийн анги танхимын хүрэлцээ дутмаг, 2-3 ээлжээр хичээллэж байгаа сургууль маш олон байгаа. Тиймээс аль болох болгох талаас нь хандахаас өөр аргагүйг дуулгалаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)