Буянт сумын Нарийн гол багийн аймгийн аварга малчин Н.Баяраа жилд 5000 пресс өвс бэлтгэдэг

  Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн малчин Нямжавын Баяраа, гэргий Сурмаажавын Өнөрбуянгийн хамтаар 26 жил мал маллаж байна. Н. Баяраа нь сүргийн бүтцээ сайжруулан нэг малаас авах ашиг шимийг чухалчилдаг туршлагатай малчдын нэг.
Сүүлийн 3 жил 770- 880 орчим толгой мал тоолуулж, сайжруулагчаар Дарви сумын Сутай үүлдрийн хуц, Увс аймгийн Өмнөговь сумын улаан ухна, Сүхбаатар, Дорнод аймгуудаас хурдан удмын азарга, гүү худалдан авч малынхаа үүлдэр угсааг сайжруулж гарсан төлөөс нь сум багийнхаа малчин өрхүүдэд өгч малын чанар, ашиг шимийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ.
2018 онд сумын шилдэг залуу, 2019 онд сумын аварга малчнаар тус тус шалгарч байсан Н. Баяраа, С. Өнөрбуян нар сар шинийн босгон дээр Ховд аймгийн аварга малчдын тоог нэмж гаргасан амжилтаа бататгалаа.



Малчин Н. Баяраагийнх 5 хүүхэдтэй. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн нүүдлийн мал аж ахуйг өвлүүлж, нутаг усаа хамгаалан хойч үедээ үлдээх чин хүсэлтэй. Тэр ч утгаараа 2 дахь охиноо малчин болгож, мал маллах арга туршлагаа өвлүүлж явна гэлээ.
Малчдын хувьд өвөл, хавартаа бэлтгэлээ сайтар базааж чадах юм бол гарз хохирол эрсдэл багатай онд ордог бичигдээгүй хуультай. Тиймээс хадлан тэжээл бэлтгэхийг чухалчилдаг. Н. Баяраа нь хадлангийн баргиад гарган ажиллаж 5000 пресс өвс боож бэлтгэдэг төдийгүй өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 0,4-0,7 тонн гар тэжээл, 1-2,5 тонн хужир шүү бэлтгэдэг байна. Н. Баяраа нь сүүлийн 2 жил 400,000 орчим төгрөгийг мал сүргээ даатгалд хамруулахад зарцуулсан бол сумын татварт 600 орчим мөнгөн төгрөгийн татвар төлжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)