Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Лиг-2019” тэмцээн боллоо

  УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийн санаачлагаар Жаргалант сумын ЕБС-ын сурагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах Лиг-2019 тэмцээн анх удаа зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Амарсанаа, Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэргүүн З.Доржсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон сургуулийн захирлууд оролцож баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.





Баг тамирчид тэмцээнд ач холбогдол өгч оролцож байна. Энэ удаагийн лиг-2019 тэмцээнд 200 орчим тамирчид 192 багц медаилын төлөө өрсөлдлөө. Тэмцээний шүүгчээр монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгчдийн холбооны шүүгч, улсын шүүгч Г.Ганзориг, Үндэсний супер дээд лигийн шүүгч, улсын шүүгч Б.Алтансүх нар ажиллаж байна.



Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагыг нь зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, ахлах ангийн сурагчдыг алдаршуулах зорилгын дор уг тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм. Мөн тэмцээнд оролцсон баг тамирчдаас Ховд шонхорууд клуб-ын сагсан бөмбөгийн шигшээ багт тамирчид шалгаруулж авах юм байна. Лиг-2019 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлага, ивээл дор зохион байгуулагдаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар аймгийн БТСГ, БСУГ ажиллаж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)