Монголын Урчуудын эвлэлийн Ховд аймаг дахь салбар холбоо "Ховд Арт Галерей" нээлтээ хийлээ.

  Монголын Урчуудын эвлэлийн Ховд аймаг дахь салбар холбоо "ХОВД АРТ ГАЛЕРЕЙ"-г нээлээ.
      Тус галерейг Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт уран зураач усан будгийн нэрт мастер Д.Мишигийн нэрэмжит болгосон байна. Д. Мишиг нь Ховд аймгийн төдийгүй Монголын олон нэрт зураачдыг төрүүлэн гаргасан уран бүтээлч төдийгүй орон нутгийн зураач, урчуудын бүтээлд Д.Мишиг гуайн арга барил илүү туссан байдаг. Тиймээс түүний уран бүтээлийн арга барилыг залуу хойч үедээ өвлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, зураач урчуудын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, тэдний хамтын ажиллагааг сайжруулахад тус галерей ач холбогдлоо өгнө гэж үзэж байна.





Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газраас орон нутгийнхаа зураач, урчуудыг дэмжиж тэдний хүсэлтийн дагуу байраар хангаснаар ийнхүү үүдээ нээж байна. Арт галерейн нээлтэд аймаг, орон нутгийн удирдлагууд, Монголын Урчуудын эвэлийн Ерөнхийлөгч П.Ганбат, Д.Мишиг агсны охин М.Энхцэцэг оролцож уран бүтээлчдэд амжилт хүслээ. 



“Ховд арт галерей”-н нээлтэд зориулж орон нутгийн зураач, урчуудын бүтээлээр үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд Д.Мишиг агсны гурван бүтээл тавигдсан байна. Цаашид түүний 700 гаруй бүтээлийг тус галерейд байршуулахаар төлөвлөөд байна. Наян жилийн түүхтэй Монголын урчуудын эвлэл 21 аймагт салбар холбоогоо сэргээж үйл ажиллагаа сайжруулсаар байна. 
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)