Ховд аймгийн гар бөмбөгийн тамирчин Б. Уянгалянхуа ALL INCLUSIVE нэртэй кинонд тогложээ
Германы алдартай кино продакшны баг Берлины зуны олимпын угтан дэлхийн 170 гаруй орноос дөрөвхөн орны тамирчдыг сонгон гайхалтай сайхан кино хийжээ.
Германы газрын теннис, Кенийн хөлбөмбөг, Финландын завины тамирчидтай цуг Монгол Улсаас "Ховд" аймгийн гар бөмбөгийн тамирчин Б.Уянгалянхуа сонгогдон гайхалтай уран бүтээлийн нэг хэсэг нь болсон байна.

Тухайн киноны тусгай үзлэгийг Монголын баг тамирчид өчигдөр үзэх завшаан тохиожээ. Найруулагч нь өөрийн биеэр хүрэлцэн ирж нээлтээ хийн, товч яриа хийж уран бүтээлээ танилцууллаа.
Хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгмийн асуудлыг 360 хэмээр харуулж, дэлхийн 3 тивийн тамирчид, тэдний нэр бүл, хамт олон, найзууд, дасгалжуулагч, багш нарын сорилт, амжилт, аз жаргалыг өгүүлсэн ALL INCLUSIVE нэртэй кино дэлхийн премьерээ Германд хийж, яг одоо Германы кинотеатруудаар гарч байна.
Продакшн болон дистрбюшн компаниудтай нь холбогдон Монголд гаргах эрхийг нь авахаар хөөцөлдөж байгаа аж.

Эх сурвалж: Special Olympics Mongolia
Сэтгэгдэл ( 0)