“Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам” эхэллээ.

  Оюутан залуучуудын спортоор хичээллэх идэвх санаачилга, бие бялдрын боловсрол, оюун ухаан сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх, урам зоригийг нь нэмэгдүүлэх, спортын ур чадварыг нь дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлж хичээллэгчдийн тоог өсгөх, баг хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам”-ыг зохион байгуулж байна.



Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүр нэг баг 18-35 насны залуучуудыг хамруулах тус наадамд оролцогчдыг бүртгэн өнөөдөр /2023.08.08/ техникийн зөвлөгөөнөө хийж эхлүүллээ.



Энэ оны 08 дугаар сарын 08-11 хүртэл Ховд аймгийн төвд зохион байгуулах тус наадамд 1000 гаруй тамирчид оролцож сагс, волейбол, хөл бөмбөг, шатар, даам, ширээний теннис, уулын дугуй, буухиа зэрэг спортын найм, урлагийн нэг төрлөөр өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн БТСГ-ын хэлтсийн дарга Ч.Сүхбаатар ажиллах юм. 
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)