ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа
2019-2020 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл хангалтын явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн үгэндээ: Энэ жилийн тухайд зуншлага сайн байсан учраас дотоодынхоо хэрэгцээний өвсний нөөцийг бүрэн хангаж илүүг нь зэргэлдээх аймгууд руу нийлүүлнэ. Цаашид өвсний үнийг хэт хөөрөгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллах болно хэмээн онцолсон юм. Харин өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг махны нөөцийн асуудал, мах бэлтгэлийн асуудлыг онцолж байлаа.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле аймгийн шуурхай хуралдааны үеэр хэлсэн үгэндээ: Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас их орж, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас малчин бүр өвс тэжээлийн нөөцөө сайтар бүрдүүлэх, Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг чанаржуулах, мал, мах их хэмжээгээр бэлтгэж буй асуудалд тавих хяналтыг сайжруулах, 2019 оны 10-р сарын 20 гэхэд бүх малыг угаалга туулгалт, урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамруулах, малчдын хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах, Отрын зураглалыг яаралтай гаргах, отор нүүдэл хийхдээ бүс дотроо зохицуулах, 11-р сард УБ хотноо зохион байгуулах “ИДЭШ” нэгдсэн арга хэмжээнд сум бүрийг 1000 ширхэг гулууз бэлтгэн оролцуулах ажлыг идэвхтэй зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)