11 сарын 01-ний дотор түрээсийн гэрээ байгуулаагүй хоршооны гишүүдийн павильоныг зарж, мөнгийг нь буцаан өгнө
Ховд аймгийн төв бараан зах дээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, худалдан авагчдийг тав тухтай орчин нөхцөлд үйлчлүүлэх боломжоор хангах үүднээс битүү худалдааны төвийг барих ажлыг 2013 онд эхлүүлснээр “Эвийн хүч худалдааны төв” баригдаж ашиглалтад орсон байдаг. Тус төвийг барихад төрөөс 3 тэрбум 663 сая төгрөг, хувь нийлүүлэгчдээс 1 тэрбум 15 сая төгрөг нийт 4 тэрбум 678 сая төгрөгний бүтээн байгуулалтаар 2 давхар, 8000 метр квадрат бүхий 464 павильонтой объект баригдсан байдаг. Гэвч ашиглалтанд орсон цагаасаа газрын маргаан, бүтээн байгуулалтын чанар гүйцэтгэлээс шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломж бүрдээгүй учир 6 жилийн турш эзэнгүйдэж, шувууны сангасаар дүүрсэн балгас болж үлдээд байсан юм. Тэгвэл шинэ засаг солигдсоноор аймгийн Засаг дарга Б. Дүгэржав “Эвийн хүч” худалдааны төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж худалдаа эрхлэгчид, иргэд олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх ёстой хэмээх байр сууринаас хандан зөвшилцсөнөөр “Эвийн хүч” худалдааны төвийн газрыг 15 жилийн хугацаатай хоршооны нэр дээр эзэмшүүлэх зөвшөөрөл олгосноор Ховд эвийн хүч хоршоо тус төвийг менежментийн гэрээгээр авч ажиллуулах боломжтой болжээ. Ингэснээр хоршооны зүгээс 2019 оны 7 дугаар сараас эхлэн ажилчид авч ажиллуулсан ба одоогоор тус төвд 11 хүн ажиллаж байна. Гэвч Ховд эвийн хүч хоршооны 400 гаруй гишүүд буюу хувь нийлүүлсэн иргэд битүү худалдааны төвтэй түрээсийн гэрээ байгуулах, үйл ажиллагаагаа эхлүүлэх тал дээр хугацаа хоцрох зэрэг хүндрэлүүд үүсгээд байгаа учир Ховд эвийн хүч хоршооны зүгээс нийт гишүүддээ мэдэгдэл хүргүүлж энэ оны 11 сарын 01-ний өдрийн дотор түрээсийн гэрээ байгуулаагүй гишүүдийн павильоныг зарж, мөнгийг нь буцаан өгөхөө мэдэгдээд байна.
Г. ХҮРЭЛМӨНХ ХОВД ЭВИЙН ХҮЧ ХОРШООНЫ ДАРГА
Ховд эвийн хүч хоршооны зүгээс бүх гишүүдийн хурлаараа түрээсийн төлбөрөө 1м кв нь 8000 төгрөг байхаар тогтоож шийдвэрлэсэн байна. Ингэснээр түрээслэгчид павильоны талбайн хэмжээнээсээ хамаарч 68 мянгаас 109 мянган төгрөгийн сарын түрээс төлөхөөр тооцоолжээ. Энэ нь бусад худалдааны төв, захтай харьцуулахад хамгийн хямд түрээс гэж тэд үзэж байна. Цаашид Ховд эвийн хүч хоршооны зүгээс нийт түрээслэгчид, үйлчлүүлэгчдийн орчин нөхцөлийг сайжруулах үүднээс орон нутагтай тохиролцож Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ий газраас 3000 метр кв талбайг авч, ачаа бараа буулгаж хураах склад бүхий контейнер тавьж, 50-60 машины зогсоол хийх боломжтой гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)