“Атар- 60” баярын хурал боллоо

  Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хуралд аймаг орон нутгийн удирдлагууд, салбарын мэргэжилтэн ажилчид, газар тариалангийн салбараас төрөн гарсан алдартан гавьяатнууд, үе үеийн таиаланчидийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.



Ховд аймгийн тухайд өнгөрсөн хаврын тариалалтаар 2500 гаруй тариаланчид 270 гаруй техник хэрэгсэл ажиллаж 267,8 га-д үр тариа, 688,3 га-д төмс, 928,8 га-д хүнсний ногоо 548,8 га-д тэжээлийн ургамал, нийт 2433,7 гад тариалалт хийж намрын ургац хураалтаар 3000 гаруй тариаланчдийн хөдөлмөр зүтгэлээр 22,4 мянган тонн ургац хураан авсан байна. Хөдөлмөрч ард иргэд, нийт тариаланчдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд тарвас, Арвайн Сутай, төмөс, амтат гуа, сонгино, тэжээлийн ургамал, эрдэнэ шиш, сармис, наранцэцэгийн элит үр, сортыг нутагшуулсан байна. Ингэснээр Ховдын брэнд амтат тарвас, шар төмс үндэсний тохирлын гэрчилгээ авсан төдийгүй аймгийнхаа төмс хүнсний ногооний хэрэгцээг 100 хувь ханган, улмаар баруун бүсийн аймаг, Улаанбаатар хотод Ховдын тариаланчдийн тарьж ургуулсан хүнсний ногоо хэрэглэгчдийн гар дээр хүрч байгаа нь ажилсаг хөдөлмөрч Ховдын тариаланчдийн хөдөлмөр зүтгэлийн үр шим юм.







Төр засаг аймаг орон нутгаас газар тариалангийн салбарын цаашдын хөгжилд анхааран ажилласнаар Булган Жаргалант сумдад жимс жимсгэний плантаз, аймгийн төвд 1000 тонны багтаамж бүхий хүнсний ногооны механикжуулсан зоорь, зэрэг энэ салбарт 3 тэрбум төгрөг ний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Энэ салбараас Хөдөлмөрийн баатар 2, гавьяат 2, улсын аварга тариаланч 50 гаруй, аймгийн аварга тариаланч 80 гаруй төрөн гарсан байдаг.





 
Түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан баярын хуралын үеэр алдартан гавьяатнуудын үргэлжлэл болсон шилдэг тариаланчдаа төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний дээд шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал: Монгол улсад газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлэх, хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, ажлын амжилтыг нь үнэлж
Алтан гадас одонгоор:
Жаргалант сумын ХАА-н ахмад ажилтан Б. Нямдорж
Жаргалант сумын өндөр настан Ц. Монцоо
Жаргалант сумын өндөр настан Ч. Цахиуртай
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Жаргалант сумын Хайрхан багийн Улсын аварга тариаланч Л. Цэцэгсүрэн
ХААИС-ийн Ховд дахь салбар сургуулийн ногоочин, тракторчин, сахиул Г. Цэнд-Аюуш
Атарчдын алдар медалиар
Булган сумын тариаланч Ж. Хумааж
Жаргалант сумын тариаланч Б. Бүрнээбаатар
Жаргалант сумын тариаланч П. Тулгаа
Жаргалант сумын тариаланч М. Даваадай
Жаргалант сумын тариаланч Ж. Өнөр
Жаргалант сумын тариаланч Л. Угтаабаяр
Жаргалант сумын тариаланч М. Даваадорж
ХХАА-н газрын агрономич Р. Тогтохбаяр
Монгол улсын засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр
Жаргалант сумын иргэн Б. Баярдаваа
Жаргалант сумын иргэн Н. Хишигсүрэн
Жаргалант сумын иргэн Ж. Хүрэлбаатар
Жаргалант сумын иргэн Н. Оюун-Эрдэнэ
Дарви сумын иргэн Д. Болдхүү
Мянгад сумын иргэн Л. Баатарчулуун
Мянгад сумын иргэн Б. Мөнхөө
Буянт сумын иргэн Ж. Оргих
Манхан сумын иргэн Х. Нямдаваа
Чандмань сумын иргэн Д. Дашням зэрэг нэр бүхий хүмүүсийг шагнаснаас гадна ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр нэр бүхий 14 хүн, Атарын 60 жилийн ойн медалиар нэр бүхий 63 хүн тус тус  шагнагдлаа.

























Бэлтгэсэн: Админ-Эссэ

 




Сэтгэгдэл ( 0)