Ховд аймаг 2020 онд шинээр 6000 газар зүйн нэрийг тодруулж батлуулах шаардлагатай
Ховд аймаг нь 17 сум бүхий 76,1 мянган км2 нутаг дэвсгэртэй. Ховд аймгийн хэмжээнд УИХ-ын 2003 оны 42-р тогтоолоор батлагдсан нийт 12000 газар зүйн нэр байдаг байна. Эдгээр нэрийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваан үзэхэд 10 км тутамд 1-2 нэр оногддог гэж үзжээ. Иргэд цээжилхэд хялбар, эсвэл өөрсдийн дурсамж дурдатгал агуулсан, түүнчлэн содон соргог үйл явдал болж өнгөрсөн газар нутгийг тухайн үйл явдалтайн холбон нэрлэх нь бий. Жишээлбэл: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Цамбагарав уулыг Баян-Өлгий талаасаа Бакен тау / Бугатай уул/ гэж нэрлэсэн байх жишээтэй. Энэ нь эсргээрээ түүхийн үнэнийг гажуудуулсан, Газар зүйн нэртэй холбоотой стандарт, дүрэм журам алдагдуулсан, уламжлалт газар зүйн нэрийг баллах зэргээр үндэсний аюулгүй байдалд зохих нөлөөг үзүүлдэг байна. Тиймээс олон салбарын оролцоо, хамтын ажиллагааг хангаж, зөв Монгол нэрээр газар нутгаа нэрлэж хойч үедээ үнэн зөв газар зүйн нэрийг өвлүүлэн үлдээх нь чухал хэмээн үзэж Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг аймаг бүрт байгуулан ажиллаж байна. Ховд аймгийн тухайд Засаг даргын 2019 оны 10 сарын 29-ны А/ 697 тоот захирамжаар 19 хүний бүрэлдэхүүнтэй Аймгийн “Газар зүйн нэрийн салбар зөвлөл” байгуулсан байдаг. Тэгвэл дээрх зөвлөл 2020 он гарснаар анхны хурлаа зохион байгуулж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон байна.
Одоогоос 17 жилийн өмнө Ховд аймаг нь УИХ-аар 12 мянган газар зүйн нэрийг батлуулсан байдаг. Харин 2020 онд шинээр 6000 газар зүйн нэрийг тодруулж батлуулах шаардлагатай байгаа гэдгийг албаны зүгээс мэдэгдээд байна. Дээрх ажлыг хийж хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгараад байгаа бөгөөд нийт зардалд 240 орчим сая төгрөг шаардагдах юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Одоогоос 17 жилийн өмнө Ховд аймаг нь УИХ-аар 12 мянган газар зүйн нэрийг батлуулсан байдаг. Харин 2020 онд шинээр 6000 газар зүйн нэрийг тодруулж батлуулах шаардлагатай байгаа гэдгийг албаны зүгээс мэдэгдээд байна. Дээрх ажлыг хийж хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгараад байгаа бөгөөд нийт зардалд 240 орчим сая төгрөг шаардагдах юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Martjargal
2020 оны 01 сарын 09-нд
Howd sumand kazak nereer nerelsen gazar olon bii Owoljoo, Hawarjand gerchilge olgohdoo kazak ner ogch bn bvgdiin mongol bolgoh heregtee