"Эко клуб"-ын уулзалтыг хамтран зохион байгууллаа

  Булган, Үенч, Бодонч голын сав газрын захиргаа болон МоЭнКо ХХК хамтран Дэлхийн усны өдрийг угтан өчигдөр сурагчдын "Эко клуб"-ын уулзалт зохион байгууллаа.

           Ховд аймгийн Булган суманд болсон энэ уулзалтад тус аймгийн Булган, Үенч, Алтай сум болон Баян-Өлгий аймгийн Булган сумын таван сургуулийн 32 сурагч оролцсон юм.
Байгальд ээлтэй, экологийн боловсролтой ирээдүйн иргэдийг бэлтгэх нь энэ клубын зорилго бөгөөд сурагчдын дунд "Дусал ус" ханын сонины болон богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.
Энэ үеэр манай гидрогеологич болон байгаль орчны ажилтнууд мөн сурагчдад мэдээлэл өгч, усны судалгаа, хэрэглээ, уурхайн экологид үзүүлэх нөлөөг хэрхэн бууруулж байгаа туршлагаасаа хуваалцсан байна.





Эх сурвалж: МоЭнКо ХХК цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)