Мал тооллогын урьдчилсан дүн мэдээгээр Ховд аймаг 3 сая 84 мянга 330 тоо толгой мал тоолуулсан дүн мэдээ гарчээ

  2019 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 17-ны хооронд орон даяар мал тооллогын ажил явагдсан. Ховд аймгийн хэмжээнд 2019 онд 3,084,330 тоо толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 62,078 толгой буюу 2,01 хувиар буурсан урьдчилсан дүн мэдээ гарчээ. Үүнээс: Адуу 128,757 толгой тоолуулсан нь өмнөх оноос 219 толгойгоор буюу 0,2 хувиар өссөн
Үхэр 187,087 тоолуулсан нь өмнөх оноос -6,596 толгой малаар буюу 3,5 хувиар буурсан
Тэмээ 25,818 толгой тоолуулсан нь өмнөх оноос 467 толгойгоор буюу 1,9 хувиар өссөн
Хонь 1,111,348 толгой тоолуулсан нь өмнөх оноос 62,885 толгой малаар буюу 5,66 хувиар буурсан
Ямаа 1,631,320 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 6717 толгой малаар буюу 0,4 хувиар өссөн байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их мал буюу 311 мянга 653 тоо толгой мал тоолуулсан сумаар Булган сум нэрлэгдэж байгаа бол Мянгад сум 227 мянга 695 тоо толгой мал, Манхан сум- 226 мянга 199 тоо толгой мал тоолуулсан дүн мэдээгээр удаалж байна.
Малын төрөл тус бүр дээр тэргүүлж байгаа сумдыг авч үзвэл:
Хамгийн олон Адуу тоолуулсан сумаар Булган сум /13 мянга 245 тоо толгой/
Хамгийн олон Тэмээ тоолуулсан сумаар Дөргөн сум /4976 тоо толгой/
Хамгийн олон Үхэр тоолуулсан сумаар Булган сум /36 мянга 792 тоо толгой /
Хамгийн олон Хонь тоолуулсан сумаар Дарви сум /117 мянга 937 тоо толгой/
Хамгийн олон Ямаа тоолуулсан сумаар Булган сум /195 мянга 561 тоо толгой/ тус тус  нэрлэгдэж байна.
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын нэгдсэн дүнг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарлах юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)