Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон 2020 оны үр дүнгийн гэрээ байгууллаа
Ховд аймгийн ГХБХБГ-аас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үнэлгээ, 2020 онд хэрэгжүүлэх ажил, газрын харилцааны салбарын шилдгүүдийн шагнал урамшууллыг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. ГХБХБГ-аас аймгуудад үүрэг болгосон төлөвлөгөөний биелэлтээр Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон 2018 онд 75,9 хувьтай үнэлэгдэж байсан бол 2019 онд 82,1 хувьтай үнэлэгдэж захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсэн ажлын дүнгээр 2 дугаар байр эзэлсэн амжилтыг гаргасан байна. Түүнчлэн төрөөс салбарын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, барилга байгууламжийн захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж 2019 оны ажлын үр дүнгээр дэд байранд шалгарч 4 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн байна. Тус хамт олон нь “Хогийн цэгийг дахин төлөвлөлтөд оруулж, газрыг чанартай сайжруулан улмаар иргэд аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлсэн ажлаараа “ Шилдэг ажил” төрөлд шалгарсан бол Ховд аймгийн Манхан сумын газрын даамал Ц. Нансалмаа улсын хэмжээний шилдэг газрын даамал болсон бахдам амжилтыг үзүүлснээр 2020 оноо угтаж байна.
Мөн энэ үеэр ГХБХБГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот тушаалын дагуу албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн төвшинг үндэслэн цалингийн шатлал, нэмэгдлийг тогтоож үр дүнгийн гэрээ байгууллаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Мөн энэ үеэр ГХБХБГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот тушаалын дагуу албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн төвшинг үндэслэн цалингийн шатлал, нэмэгдлийг тогтоож үр дүнгийн гэрээ байгууллаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)